Та энэ хэсгээс түгээмэл асуултанд хариулсан байдлыг харах боломжтой

Асуулт хариулт

 

 

 

Асуулт: Бараа захиалахад танай сайтад заавал бүртгүүлэх шаардлагатай юу?

 

Хариулт: Тиймээ заавал бүртгүүлэх шаардлагатай.

Бүргүүлэх заавар:https://www.youtube.com/watch?v=f46ubQY2Wgs&t=4s

 

Асуулт: Захиалга яаж хийх вэ?

 

Хариулт: Unurshop.mn сайт дээр хэрхэн бараа захиалах зааварчилгаа

Алхам 1. Захиалах бараагаа Английн онлайн дэлгүүрүүдээс хайж олно.

Алхам 2. /шинэ хэрэглэгч бол бүртгүүлнэ!/ Сайтын зүүн дээд хэсэгт байх “БАРАА ЗАХИАЛГА” гэсэн цонхон дээр дарснаар барааны мэдээлэл бичих хүснэгт гарч ирнэ. Энэ хүснэгтэд захиалах барааны мэдээллийг бөглөж сагсанд нэмэх дээр дарна. /хэдэн ч сайтнаас, хэдэн ч барааг та дээрхийн адил нэг сагсанд нэмж болно/

Алхам 3. Бүх бараагаа нэмсний дараа сагсан дахь барааны мэдээллээ дахин нягталж шалгаад, хүлээн авах хаягийн мэдээллийг үнэн зөв бөглөнө.

Алхам 4. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч байвал “ЗАХИАЛГА ҮҮСГЭХ” дээр дараарай. Танд Z үсгээр эхэлсэн захиалгын дугаар өгнө.

Алхам 5. Захиалгын дугаар авсны дараа та төлбөрөө төлсөнөөр захиалга хийгдэнэ. Төлбөр олон улсын картаар хийгдэнэ. Төлбөр төлөх заавар: Та захиалгын дугаараа аваад Paypal, Payzone гэсэн 2 төлбөрийн системээс сонголт хийн, олон улсын картын мэдээллээ оруулж төлбөрөө төлнө.

Захиалга хийх видео заавар: https://www.youtube.com/watch?v=79ZPgIPxcMY

 

 

  

Асуулт: Захиалсан бараа  хэр удаж ирдэг вэ?

 

Хариулт: Корона вирусын онцгой нөхцөлтөй байгаа учраас ачааны ирэх хугацаа нь удаж байгаа. Агаарын ачаа 7 хоног бүрийн 3 дахь өдөр гарч байгаа гарснаас хойш 3-4 долоо хоногт Монголд ирж байгаа. Нөхцөл байдал хэвийн болохоор буцаад энгийн хугацаандаа ирнэ. 

 

Тиймээс таны захиалга хэддэх өдөр, ямар хүргэлт сонгож захиалснаас хамаарч ирэх хугацаа тодорхой болно. Жишээ нь: та захиалгаа түргэн хүргэлт /nextday delivery/  сонгож Нэг дэх өдөр захиалсан бол таны бараа Хоёр дахь өдөр манай Англи дахь салбар дээр ирж гурав дахь өдөр хөдлөх ачаанд багтах болно. Жич : Ачаа гарах өдөр буюу 3 дахь өдөр манай англи дахь салбар дээр ирсэн ачаа тухайн 7 хоногийн ачаанд орохгүй бөгөөд дараагийн 7 хоногийн ачаа руу орох болно. Тиймээс та хугацаагаа сайн тооцоолж захиалах хэрэгтэй. 

 

Хариулт: Газрын ачаа Англи улсаас хөдөлснөөс хойш 2-3 сар болж  Монголд ирнэ.

 

Асуулт: 1кг ачааны тээврийн зардал  хэд вэ?

 

Хариулт: Монголд ирэх тээврийн зардал ачааны нийт кг-аас шалтгаалдаг. 

Агаар ачаа: 1 кг хүртэл = £8

                     1кг-аас дээш бол граммаар тооцно 

 

Газар ачаа: 1-10 кг дутам     = £4

                    11-30 кг дутам    = £3.5

                    31-60 кг дутам    = £3

                    61-100 кг дутам  = £2.5

                   101-150 кг дутам = £2

                    151 кг аас дээш  = £1.5

 

Асуулт: Англи дахь хүргэлт гэж юу вэ?

 

Хариулт: Англи дахь хүргэлт гэдэг нь: Таны бараа авч байгаа дэлгүүрээс UNURSHOP-ын Англи дахь салбар дээр ирэх тээвэрлэлтийн зардал юм.

Энэ зардлыг  Английн онлайн  дэлгүүрүүд өөрсдөө тогтоосон байдаг тул тухайн тээвэрлэлтийн зардал харилцан адилгүй байдаг.

Бид таны захиалсан барааг цаг алдалгүй түргэн шуурхай таны гар дээр авчирч үйлчилэхийн тулд Англи дахь дэлгүүрүүдийн тээвэрлэлтийг шуурхай буюу  “NEXT DAY” delivery-гээр тохируулж UNURSHOP-ын захиалгын хэсэгт холбосон байгаа. Хэрвээ та Англи дахь тээвэрлэлтийг STANDARD юмуу FREE DELIVERY-ээр авахыг хүсвэл манай 24/7 онлайн туслахаас боломжтой үгүйг нь асуугаарай.

 

Асуулт: Бараа тухайн сайтан дээр байгаа үнээрээ ирэх үү?

 

Хариулт: Тийм гэж хэлж болно. Гэхдээ барааны үнэ дээр  Англи дахь /delivery/ болон Монголд ирэх тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ..

(Гаалийн татвар) Монгол улсын хилээр орж ирж байгаа бүх бараанд гаалийн татвар тооцож авдаг журамтай бөгөөд энэ татварыг та захиалга хийхдээ урьдчилж төлж болно. Урьдчилж төлсөн  тохиолдолд бид таны өмнөөс гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг таны гар дээр хүргэх болно. Урьдчилж төлөөгүй үед  таны бараа  Монгол Улсын Гааль дээр саатуулагдсан тохиолдолд та өөрийн биеэр очиж бүрдүүлэлтээ хийн  бараагаа авна.

 

Асуулт: Төлбөрөө яаж хийх вэ?

 

Хариулт 1: Та английн онлайн дэлгүүрээс бараа захиалж авч байгаа тохиолдолд төлбөрөө олон улсын картаар төлнө. Захиалга руугаа ороод төлбөр төлөх гэдэг дээр даран paypal болон world pay  гэсэн төлбөрийн системийн аль нэгийг сонгон картын мэдээллээ оруулан төлбөрөө төлнө. Төлбөр төлсний дараа 70000509, 98808998 утсаар болон манай онлайн туслахад мэдэгдэж болно. 

Төлбөр төлөх заавар:

                         paypal-р төлбөр төлөх: https://www.youtube.com/watch?v=9sVGVB_3FQ0&t=33s

                         payzone-р төлбөр төлөх: https://www.youtube.com/watch?v=AQqGc-QiWjU&t=3s

 

Хариулт 2: Та монголд бэлэн зарагдаж байгаа барааны төлбөрийг төлөхдөө бараагаа худалдаж авахдаа бэлнээр болон дансаар шилжүүлж болно. Гүйлгээний утга дээрээ өөрийн нэр болон утасны дугаараа бичнэ. Төлбөрөө дансаар хийсний дараа 7000-0509, 98808998 утсаар мэдэгдэнэ.

 

Асуулт: Энэ “£” ямар мөнгөн тэмдэгт вэ?

 

Хариулт: Энэ ”£” валют нь Англи улсын мөнгөн тэмдэгт “POUND” буюу “Фунт Стерлинг” юм.

Зарим хүмүүс энэ мөнгөн тэмдэгтийг “EURO”-той андуурах нь элбэг байдаг.

Асуулт:  Барааны худалдан авалтыг  би өөрөө  хийгээд танай Англи дахь хаяган дээр хүргүүлэн, Монголруу тээвэрлүүлж болох уу?

 

Хариулт: Болохгүй. Учир нь дараах эрсдэлүүд үүсдэг.

Таны захиалсан бараа манай Англи дахь хаяган дээр ирэхгүй удах, алга болох, өнгө хэмжээ зөрөх, буруу бараа ирэх, барааны тоо дутах тохиолдлуудад бид хяналт тавих ямарч боломжгүй болдог.

Захиалгаа UNURSHOP-оор дамжуулж хийх нь дээрх эрсдэлүүдээс хамгаалахын зэрэгцээ unurshop  үйлчилгээндээ нэмэлт төлбөр авдаггүй болохоор таны өөрөө хийх захиалгын үнийн дүн unurshop-оор дамжуулж хийх захиалгын үнийн дүн яг адилхан байдаг.

  Асуулт: Гаалийн татвар гэж юу?

ХариултГаалийн татвар гэдэг нь Монгол Улсын хил гаалиар орж ирж байгаа бараанд ногдуулдаг албан татвар юм. Гаалийн татварыг бодохдоо барааны худалдаж авсан үнэ дээр тээврийн зардлыг нэмээд, нийт гарсан үнийн дүнгээс 15,5%-аар тооцож гаргана.

Захиалагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг  тоо ширхэг, жин, үнийн дүнгээс хамааран Монгол Улсын гааль бүрдүүлэлтийн журмын дагуу зарим бараа бүтээгдэхүүнийг саатуулан татвар ногдуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд захиалагч гаалийн татварыг бүрэн хариуцна. Захиалагч өөрийн биеэр хүчин төгөлдөр бичиг баримт/иргэний үнэмлэх/-тайгаа очиж, гаалийн бүрдүүлэлт хийн, ногдсон татварыг төлж бараагаа авна. 

АсуултГаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх илгээмж гэж юу вэ?

Хариулт: 2.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

2.1.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.
2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
2.2.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа
/ Ижил төрлийн бараа гэдэг нь: Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” 12.3-т “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ” гэж заасан. /
Жишээ нь : Таны нэр дээр хүүхдийн гутал 1ш, эмэгтэй гутал 1ш, эрэгтэй гутал 1ш нийт 3ш гутал ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 3 сая 200 мянган төгрөг хүрээгүй ч нэг төрлийн бараа гэж үзэж татвар тооцож авна. Харин таны нэр дээр өмд 2ш, цамц 2ш, гутал 2ш нийт 6ш бараа ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 3сая 200 мянган төгрөг хүрээгүй, ижил төрлийн бараа 2-оос илүүгүй байгаа тул та татвар төлөхгүй.

 

Манай Англи дахь хаяг руу захиалга хийж буй хүмүүсийн асуудаг түгээмэл асуултууд. 


Асуулт: Танай хаяг руу захиалга хийж болох уу?

 

Хариулт: Манай Англи дахь хаяг руу захиалга хийж болно. Гэхдээ өөрөө бараа худалдаж авч байгаа хүмүүст хамааралтай журамтай сайн танилцаад зөвшөөрч байвал захиалга үүсгээд захиалж авч болно. 

 

Асуулт: Танай хаяг руу авахад тээврийн төлбөрөө хэзээ нь төлдөг вэ?

 

Хариулт: Тээврийн төлбөрийг урьдчилж төлөх ба төлбөр бүрэн төлөгдсөний дараа ачаа Монгол руу илгээгдэнэ. 

 

Асуулт: Танай хаяг руу яаж захиалж авах вэ? 

 

Хариулт: Манай хаяг руу авч болохгүй гэхдээ зарим тохиолдолд хаяг руу захиалга хийж болно. Та эхлээд манай сайтад захиалах бараагаараа захиалга үүсгээд дугаар авна. Авсан дугаараа хүргэлтийн хаягийн мэдээлэл дээр манай Англи дахь хаягийг бичихдээ журамд заасны дагуу бичиж өгнө. Бичээгүй тохиолдолд нэмэлт төлбөртэй болохыг анхаараарай! 

 

Асуулт: Танайх хүргэлттэй юу?

 

Хариулт:  Улаанбаатар хот дотор хүргэлттэй. Захиалгаасаа хүргүүлэх хүсэлтээ гаргаад хүргэлтээр авч болно. 7 хоног бүрийн даваа, баасан гарагт хүргэлт гарна. 

Хүргэлтийн төлбөр хот дотор А бүсэд 3500₮ /Ачааны овор хэмжээнээс хамаарч овор ихтэй, болон хүнд жинтэй бол үнийн тарифт өөрчлөлт орно/

 

Асуулт: Ачаагаа ирснээс хойш хэд хоногт авах ёстой вэ?

 

Хариулт: Ачаа Монголд ирснээс хойш 5 хоногийн дотор та өөрөө ирж эсвэл хүргэлтээр авна. Хэрэв 5 хоногоос хэтэрсэн тохиолдолд агуулахад хадгалсан төлбөр бодогдоно.

ХариултХариулт