Англи улсаас бараа захиалж авахад тань бид дараах зүйлсийг таньд зөвлөж байна.

Англи улсаас бараа захиалж авахад тань бид  дараах  зүйлсийг таньд зөвлөж байна.


Шинэ website-аас бараа захиалахад анхаарах зүйлс:

Хэрэв та unurshop-д  холбогдоогүй Англи улсын онлайн дэлгүүрээс анх удаа бараа захиалах гэж байгаа бол тус сайтыг  unurshop-ын онлайн туслахад танилцуулж

тухайн сайтны  баталгаатай найдвартай эсэх тал дээр зөвлөгөө аваарай.

 

Хувцасны хэмжээг зөв сонгох.

Англи улсын хувцасны хэмжээ бусад улсын  хэмжээнүүдээс  өөрөөр тэмдэглэгддэг.

Англид байгаа дэлгүүрүүдийн хувцасны хэмжээснүүд  тухайн дэлгүүрийн загвар болон шинж чанараас хамаарч өөр хоорондоо бага зэрэг зөрүүтэй байх  магадлалтай байдаг.

Гэхдээ ихэнх дэлгүүр өөрсдийн хувцас болон гуталны хэмжээг “size guide”

“size chart” гэсэн хэсэг дотор дэлгэрэнгүй байрлуулсан байдаг. Та энэ хэсэгтэй заавал  танилцаж өөрийн биеийн онцлогт тохируулж хэмжээгээ сонгох хэрэгтэй.




Англи дахь тээвэрлэлтийг хэрхэн зөв ашиглах талаар.

Та Английн улсын аль ч дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтаар  хэдэн ч бараа авсан тухайн дэлгүүрийн  тээвэрлэлтийг заавал төлдөг. Тиймээс та нэг дэлгүүрээс олон барааг зэрэг захиалж авах нь таньд ашигтай гэдгийг зөвлөж байна.


Барааг хэрхэн зөв сонгох.

Та онлайн дэлгүүрээс бараа сонгож захиалахдаа  юуны түрүүнд тухайн барааны материал, материалын шинж чанартай сайтар танилцан,  худалдан авагчдын  сэтгэгдэлийг заавал уншиж танилцаарай.


Англи дахь дэлгүүрийн тээвэрлэлт нь тухайн дэлгүүрээс хэдэн ч бараа авсан та нэг удаа л төлбөр төлөх тул  нэг дэлгүүрээс олон бараа нэг доор зэрэг авбал  таньд ашигтай байхыг зөвлөж байна.